СЭЛЭНГЭ: Салхи зарим үед 16-18 м/с хүрч, шороон шуурга шуурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-04-28 19:31:15

Сүхбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн зарим сумын нутгаар маргааш өдөртөө салхи секундэд 8-13 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.

 

Өнөөдрийн 20.00 цагаас маргаашийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим сумын нутгаар бага зэргийн хур тунадас орно.

 

Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Агаарын температур шөнөдөө +1-4 градус хүйтэн, өдөртөө +10+15 градус дулаан байна.

 

Сүхбаатар хот орчмоор солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур шөнөдөө -1-3 градус хүйтэн, өдөртөө +11+13 градус дулаан байна.

 

4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 4-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 1-нд ихэнх сумын нутгаар бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 6-11 метр, 1-нд секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

 

Агаарын температур шөнөдөө +2-3 градус хүйтэн, өдөртөө +11+16 градус дулаан байна.

Холбоотой мэдээ