УВС: Засаг даргын нөөцөөс 30 сая төгрөг Бөхмөрөн суманд хуваарилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны
дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал нөөцөөсөө 30
сая төгрөгийг Бөхмөрөн суманд хуваарилсан байна.
Тодруулбал, аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл
ажиллагааны хөтөлбөр болон 2025 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөний хүрээнд Бөхмөрөн
сумын сургуулийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг ахиулах, багш, сурагчдын
хөгжлийг дэмжих, олимпиад, уралдаанд амжилттай оролцоход нь зориулж 22 сая
төгрөгийг энэ оны 3-р сарын 7-нд захирамж гарган олгожээ. Үүнээс гадна тэрбээр
Бөхмөрөн сумын цэцэрлэгт дээрх үндэслэлээр 8 сая төгрөгийг тухайн өдрийн
захирамжаар мөн олгосон байна.
Аймгийн Засаг дарга нөөцөөсөө оны эхний улиралд Малчин
сумын ЭМТ-д 10 сая, Ахмадын байр тохижуулахад 5 сая, Зүүнговь сумын ЭМТ-д 5
сая, сургуульд 20 сая, Хяргас сумын цэцэрлэгт 6 сая, Цагаанхайрхан сумын
сургуульд 10 сая төгрөг тус тус хуваарилжээ.