ӨНӨӨДӨР: Аугаа эх орны дайнд ялсны 80 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2025 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм
-Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
11:00 цагт: Аугаа эх орны дайнд ялсны 80 жилийн ойд зориулсан шуудангийн маркийн нээлт РЦНК-д болно.
11:45 цагт: “Аугаа эх орны дайнд ялсны 80 жил” шуудангийн шинэ марк, анхны өдрийн дугтуйны худалдаа Маркийн газар, Төв шуудангийн үйлчилгээний “А” заал, Шуудангийн үйлчилгээний 21, 36, 38, 46, 51-р салбарт болно.
15:00 цагт: Швейцараас
оруулж ирж буй хавдрын шинэ эмийн бүтээгдэхүүний нээлт, эмч нарт зориулсан
сургалт Чингис зочид буудалд болно. Холбогдох утас 91000379
-Монгол
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн
дарга Ү Вон Шиг Монгол Улсад дөрөвдүгээр сарын 26-30-нд албан ёсны айлчлал хийж
байна.
-Гадаад
харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Хаант Улсын Гадаад хэрэг, Европын холбоо
хамтын ажиллагааны сайд Хосе Мануэль Албарэсийн урилгаар хийж буй албан ёсны
айлчлал үргэлжилж байна.
-Дархлаажуулалтын
долоо хоног орон даяар үргэлжилж байна.
Орон
нутагт:
11:00 цагт: Тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа Сэлэнгэ аймгийн Мандал
суманд болно.
-Архангай аймагт дархлаажуулалтын долоо хоногийн өдөрлөг үргэлжилж
байна.
Хилийн
чанадад:
-Япон
Улсын “Осака Кансай”-д үргэлжилж буй “Дэлхийн экспо-2025” Монгол Улсаас 10
гаруй компани оролцож байна.
-Чехийн
Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл
гарч байна.