С.Жавхлан: Цахим халдлагад өртвөл маш хурдан мэдээлдэг байх хэрэгтэй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Хувь хүн, албан байгууллага аль нь ч бай цахим халдлагад өртвөл цагдаагийн байгууллага болон 113 руу маш хурдан мэдээлдэг байх хэрэгтэй байна.
Учир нь, газар
дээр нь шуурхай арга хэмжээ авахгүй бол араас нь хөөцөлдөхөд төвөгтэй болдгийг Кибер
хандлага зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн захирал С.Жавхлан онцоллоо.
Тэрбээр, “Наанадаж
төлбөр төлж, албан ёсны зөвшөөрөлтэй програм ашиглах, мэйл хаягийнхаа нууц үгийг байнга сольж хэвших, элдэв янзын линк
дээр дарж орохгүй, хувийн мэдээллээ чанд
нууцлах зэрэг энгийн дадлыг
хүн бүр хэвшүүлэх ёстой. Ингэж байж эрсдэлээс өөрийгөө болон байгууллагаа хамгаална” хэмээв.
Монголд өнгөрсөн
оны байдлаар 12 төрлийн кибер халдлага бүртгэгджээ. Үүнээс хувь хүн рүү чиглэсэн фишинг, албан байгууллага руу чиглэсэн
рансомвэйр, мөн вotnet халдлага байв. Тухайлбал,
“Интермэд” эмнэлэг рүү халдсан тохиолдол нь рансомвэйр халдлага бөгөөд энэ нь байгууллагын
мэдээллийг барьцаалж, мөнгө нэхдэг. Ийм төрлийн халдлага дэлхийн 150 гаруй
улсад бүртгэгджээ. Фишинг
халдлага нь иргэдийн амар
мөнгөтэй болох, азтан болох сэтгэлгээ
дээр тоглон, линкээр өгөөш өгч мэдээлэл авдаг бол вotnet нь төв компьютероос команд өгч, вирус нэмж суулгах
үйлдлийг хэлдэг аж.
Манай улс Дэлхийн
цахилгаан холбооны байгууллагын судалгаанд 56 оноо авч 5
түвшнээс хоёрдугаарт бичигдсэн. Ойрын
2 жилд энэ түвшинг 25 оноогоор
урагшлуулж, нэгээр
ахиулахыг зорьж байна.
Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв нь онц чухал
мэдээлийн дэд бүтэцтэй хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөлтэй өнгөрсөн
хоёр сарын хугацаанд 8 удаа уулзаж, эндээс
гаргасан санал, шийдэл, үр дүнг нэгтгэн танилцуулах хурлаа хийв. Энэ үеэр тус төвийн Аюулгүй
байдлын шинжээч И.Нуваанчимэд онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн кибер
халдлагаас сэргийлэх ажлын үр
дүн, санал, шийдлийг, Монголын Банкны холбооны МАБ-ын мэргэжлийн зөвлөлийн дарга Б.Болдбаяр онц чухал
мэдээллийн дэд бүтэцтэй арилжааны банкуудын хамтын ажиллагаа, хэрэгжүүлсэн
сайн туршлагыг хуваалцлаа. Кибер хандлага зөрчилтэй тэмцэх нийтийн төв нь зибер халдлагаас урьдчилан сэрэмжлүүлэх, соён гэгээрүүлэх үүрэгтэй бөгөөд эмзэг
байдлыг урьдчилан мэдээлж, хэрэв халдлагад өртвөл юунаас болсныг нь илрүүлэн хариу үйлдэл
үзүүлж, таслан зогсоохоос гадна нөхөн сэргээж, дахиж өртөхгүй
байх зөвлөмж өгдөг аж.