Барысын “Их дуулга” эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Казахстаны Астана хотод жүдо бөхийн Барыс “Их дуулга” эхэллээ.
Энэ оны зургаа дахь “Их дуулга”-д 44 орны 358 жүдоч зодоглохоор Астана хотод цуглажээ. Харин манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд нийт 22 жүдоч зодоглох юм. Эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан өнөөдөр болно. Манайхаас дээрх жингүүдэд найман бөх татамид гарах нь ээ.
60 кг-ын жинд эхний тойрогт Б.Энэбиш нутгийн эзэн Талгаттай, Б.Сүхбат Болгарын Иван Семеоновтой таарлаа. Харин 66 кг-д Ө.Жанцандорж Мароккогийн Боушитатай, Г.Хэрлэн Нагучевтай барилдана. Тэгвэл эмэгтйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг чансаагаараа “D” хэсгийг тэргүүлж байгаа бөгөөд эхний тойрогт гоц мөргөв. Түүнчлэн 52 кг-д Б.Уранзаяа Туркменистаны Тагановатой, М.Нандин-Эрдэнэ Британийн Татум Кийнтэй, 57 кг-д Т.Ариунзаяа Солонгосын Ким Жүхийтэй барилдахаар тус тус сугалаа татжээ.
Тэмцээний медалийн төлөөх барилдааныг уламжлал ёсоор “С1” телевиз эх орон даяар
шууд дамжуулна.