СҮХБААТАР: Уянгаар хөглөгдсөн ахмадууд

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2025-05-12 17:07:07

Баруун-Урт, 2025 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын нэрэмжит Уянгаар хөглөгдсөн Сүхбаатарын ахмадууд-2025 урлаг, спортын наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун-Урт суманд боллоо.

 

13 сумын 200 орчим ахмад оролцсон тус наадмыг аймгийн Засаг дарга таван сая төгрөгөөр ивээн тэтгэжээ.

 

Аймгийн Ахмадын хороо 2025 оныг Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд зохион байгуулах үйл ажиллагааны нэг нь энэхүү урлаг, спортын наадам юм. Ирэх сард бүх ахмадыг нэгдсэн үзлэгт хамруулах ажлыг хийхээр төлөвлөжээСүхбаатар аймаг найман мянга орчим ахмад настантай.