Л.Месси хамгийн дуртай гоолоо нэрлэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-05-14 14:54:21

ФОРТ-ЛОДЕРДЕЙЛ, 2025 оны тавдугаар сарын 14 /AP/. Аргентины алдарт хөлбөмбөгчин Лионель Месси өөрийн оруулсан гоолуудаас алинд нь илүү дуртай гэдгээ дэлхий нийтэд хэлэх гэж байна. 


Интер Майами” клубийн од, “Алтан бөмбөг” шагналыг найман удаа хүртэж, Дэлхийн цомыг өргөсөн тэрбээр өөрийн хамгийн дуртай гоолоо тавдугаар сарын 22-нд танилцуулна гэдгээ мягмар гарагт мэдэгджээ. Үүний дараа тэрхүү гоолыг оруулж буй мөчийг урлагийн бүтээл болгон хувиргаж, буяны үйлсэд зориулан үнэ хаялцуулах ажээ.


Л.Месси Аргентины шигшээ, Барселона, Пари Сен-Жермен, Интер Майами”-гийн төлөө олон жил хүчин зүтгэхдээ 800 гаруй гоол оруулсан тул түүнд сонголт маш олон бий. Зургаадугаар сарын 11-нд Нью-Йоркийн Christie's дуудлага худалдааны ордонд дэлгэх урлагийн бүтээлд Л.Месси болон Туркийн уран бүтээлч Рефик Анадол нар хоёул гарын үсэг зурах ажээ.


“Бүх гоолон дундаасаа ганц гоолыг сонгоно гэдэг маш хэцүү. Гоол болгон өөрийн гэсэн онцлогтой, зарим нь үнэхээр чухал бол зарим нь гайхалтай дурсамжийг эргэн сануулдаг. Гэхдээ энэхүү өвөрмөц төслийг хэрэгжүүлэхийн тулд анх удаа нэгийг нь онцлон сонгох гэж байгаа нь онцгой үйл явдал юм. Үүний ард том зорилго бий. Энэ төслийн нэг хэсэг болсондоо үнэхээр баяртай байнагэж Л.Месси ярилаа.

Холбоотой мэдээ