74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн гурван даваатай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-16 13:44:38

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн тав дахь өдрийн барилдааны мэдээллийг тоймлон хүргэе.


Таван өдрийн дараа озэки Оносато, сэкивакэ Дайэшо, Хакүхо аваргын шавь Хакүохо, Нишигики гэсэн дөрвөн бөх унаагүй явна. Харин 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн, cэкиваки Киришима Б.Лхагвасүрэн, маэгашира Онокацү Б.Чойжилсүрэн нар гурван даваатай башёг үргэлжлүүлж байна. Тэгвэл  макүшита зиндаанд зодоглож буй манай 10 бөхөөс Хокүтомарү Н.Чинзориг башёг өнжсөн бол Казэноүми Ц.Билгүүн гурван даваатай тэргүүлэгчдийн эгнээнд байгаа юм. Түүнчлэн хоёр дахь башё, хоёр дахь зиндаадаа барилдаж буй Тэнросэй С.Лувсангомбо гурван даваатай байна. Монгол бөхчүүд башёг хэрхэн үргэлжлүүлж байгаа мэдээллийг хүргэе.


Макүүчи зиндаа

З-Ё Хошёорюү С.Бямбасүрэн 3:2

Б-С Киришима Б.Лхагвасүрэн 3:2

З-3 Тамаваши Б.Мөнх-Оргил 2:3

Б-5 Чиёошома Г.Мөнхсайхан 0:5

З-6 Оошёоүма П.Дэлгэрбаяр 2:3

З-8 Онокацү Б.Чойжилсүрэн 3:2

Б-14 Рога А.Амарсанаа 4:1

З-17 Тамашохо Э.Энхманлай 1:4

Жюүрёо зиндаа

З-12 Миторюү Б.Төрболд 2:3

Макүшита зиндаа

Б-2 Дэванорюү Т.Тэмүүлэн 1:2

З-5 Кёкүкайюү Ш.Далайбаатар 2:1

З-6 Дайшохо Ч.Шижирбаяр 1:2

Б-8 Асахакүрюү Р.Жамъянтогтох 1:1

Б-22 Казэноүми Ц.Билгүүн 3:0

Б-28 Сэйхакүхо Ө.Дэмиджамц 2:1

З-35 Хокүтэнкай Г.Сүхбат 1:2

З-46 Госэйзан Б.Мөнх-Од 1:1

Б-48 Котокэнрюү Г.Билгүүн 1:1

Санданмэ зиндаа

Б-6 Саданохикари Д.Наранцогт 2:1

Жонидан зиндаа

З-61 Тэнросэй С.Лувсангомбо 3:0 

Холбоотой мэдээ