Хүндрэлийг даван туулах хөтөлбөрийг сайжруулах зөвлөмж гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-11-03 16:56:20

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн төслийн тухай Монгол Улсын Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн илтгэлийг хэлэлцэж зөвлөмж гаргажээ.

Уг зөвлөмжид хувийн хэвшлийг дэмжих, бизнесийн болон гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бодлого хэрэгжүүлэх, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах арга хэмжээг авахдаа Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцүүлэхийг тусгасан байна. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн талаар гаргасан зөвлөмжийн хэрэгжилтэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хяналт тавьж ажиллах аж.

Б.Заяа

Холбоотой мэдээ