ХӨВСГӨЛ: Шатахуун түгээх станцууд нэгдэж төгөл байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-05-20 13:31:40

Мөрөн, 2025 оны тавдугаар сарын 20 / МОНЦАМЭ/. ”Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх станцууд нэгдэж төгөл байгуулахаар болжээ.




Эхний ээлжид 3 төрлийн 290 мод тарьсан байна. Цаашид жил бүр үе шаттайгаар мод тарьж 4 жилийн зорилтот хугацаанд 760 модыг арчилж ургуулан, шатахуун түгээх станцуудын нэрэмжит төгөл байгуулахаар зорьж байна.


Хамгийн гол нь тарьсан модоо өөрсдийн хүчээр арчилж ургуулан, хашаа хамгаалалтыг бүрэн хариуцан 1.5 га талбайд үр дүнтэй мод тарьж ургуулахаар төлөвлөсөн байна.


Хөвсгөл аймгийн Байгаль орчны газраас мод бутаа усалж, арчилж хамгаалах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна.


 

 

 

Холбоотой мэдээ