ДОРНОГОВЬ: Музейн өдрөөр "Урлахуйн ухаан" үзэсгэлэнг дэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-05-21 11:37:58

Сайншанд, 2025 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Музей, сургалт судалгааны төвөөс олон улсын музейн өдрийг тохиолдуулан аймгийн Политехник коллежийн гар урлалын ангийн багш сурагч, оюутнуудын бүтээлээр “Урлахуйн ухаан” үзэсгэлэнг дэглэж олны хүртээл болголоо.


Уг үзэсгэлэнд 32 оюутан сурагчийн нийт 53 бүтээлийг дэлгэжээ. Тус коллежийн гар урлалын ангийн багш нар уран зураг, арьсан урлал, уран баримал, цаасан урлал зэрэг сэдвээр хичээл сургалт явуулдаг бөгөөд суралцагчдын хувьд мэргэжлийн чиглэлийн ур чадварын аймаг, улсын уралдаанд амжилттай оролцдог байна.


Бүтээлийн үзэсгэлэнд цаасаар хийсэн динозавр, амьтны дүр бүхий баримлууд, монголын алдартай бөхчүүдийг усан будгаар илэрхийлсэн зургууд зэрэг олон төрлийн бүтээл дэлгэжээ.

   

Музейн өдөр аймгийн Музей сургалт судалгааны төвөөс соёлын биет бусын өвийн чухал сургалтын нэг уртын дууны дугуйлангийн нээлттэй хичээл, музейн үйл ажиллагааны тухай нээлттэй хэлэлцүүлэг зэргийг зохион байгуулжээ.

 

Музейн үйл ажиллагаа нь тухайн орон нутгийн иргэдийн соёлын өв, уламжлал, зан заншлыг илэрхийлэхээс гадна соёлын томоохон үйлчилгээг иргэдэд хүргэдгээрээ онцлогтой. рлахуйн ухаан" үзэсгэлэнг долоо хоногийн турш олны хүртээл болгоно. 





Холбоотой мэдээ