Классик Пауэрлифтингийн нээлттэй тэмцээн Төв аймагт

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-11-03 19:43:49
Yesukheitumur Tumurbaatar

Классик Пауэрлифтингийн нээлттэй тэмцээнийг Төв аймгийн Биеийн тамир спортын газраас энэ сарын 29-30 ний өдрүүдэд зохион байгууллаа. Тус тэмцээн нь анх удаа Төв аймагт болж байгаагаараа онцлогтой бөгөөд тэмцээнд 60-100 кг-ийн жинд найман аймгаас болон нийслэлийн 17 багийн нийт 160 гаруй тамирчид оролцож хурд хүч авхаалж самбаагаараа өрсөлдсөн шилдгээ шалгаруулсан юм.

Мөн Классик Пауэрлифтингийн удаагийн тэмцээнд  Дэлхийн аваргаас 17, тивийн аваргаас 8, ОУ-ын хэмжээний мастер 14, спортын мастер 20 гаруй тамирчид оролцсон хэмээн “Классик Рав Пауэрлифтинг”-ийн холбооны ерөнхийлөгч Ш.Ариунбаатар хэллээ.

Классик Пауэрлифтингийн нээлттэй тэмцээнд үнэмлэхүй цомын аваргаар өсвөрийн тамирчдаас ХЦС-ийн тамирчин Д.Төмөрчөдөр шалгарсан бол залуучуудын төлөөллийн тамирчдаас Налайх дүүргийн тамирчин Б.Саруул-Эрдэнэ шалгарлаа.

Харин “Open” ангиллаас Налайх дүүргийн тамирчин Э.Ганхуяг, Багануур дүүргийн тамирчин Б.Мөнхбаатар, ХСИ сургуулийн тамирчин Ш.Алтанбагана, Хар хорум клубийн тамирчин Б.Гансүх нар шалгарчээ.

Цаашид Классик Пауэрлифтингийн нээлттэй тэмцээнийг аймаг орон нутагтаа өргөжүүлэн хөгжүүлэх, үүгээр дамжуулж залуусыг зөв бие галбиртай болоход нь нөлөөлөхөөс гадна хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх ач холбогдолтой учраас энэ чиглэлд олон нийтийн анхаарлыг хандуулж ажиллана хэмээн Төв аймгийн “Хүч тамир” спортын  холбооны тэргүүн Х.Цэрэнбат онцолсон юм.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ