ДУНДГОВЬ: Нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-05-27 14:10:58
altantogos

Мандалговь, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн УЦУОШТ-өөс гэнэтийн хүчтэй нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.


Тодруулбал, тавдугаар сарын 28-нд тус аймгийн нутгаар салхи баруун өмнөөс баруун хойш эргэж, секундэд 14-16 метр, зарим үед 24-26 метр хүрч, нөөлөг салхи гарч болзошгүй байна.


Нөөлөг салхи нь хавар, намрын шилжилтийн улирал, зуны хур борооны үед гол төлөв ажиглагддаг, ялангуяа хаврын улиралд хуурайшилтын улмаас газрын өнгөн хөрснөөс салхины үйлчлэлээр тоос шороо их хэмжээгээр агаарт дэгдэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж, тоос шороо газраас дээш хэдэн зуун метрийн өндөрт тархан салхиар зөөгдөн томоохон хэмжээний газар нутгийг хамардаг үзэгдэл юм.  


УЦУОШТ-ийн мэдээлснээр энэхүү үзэгдэл 2011 оноос хойш ажиглагдах болж, 2012 онд ийм нөөлөг салхины тохиолдол 13 удаа болж байсан бол 2020 онд хамгийн их буюу 142 удаа гарчээ.

Холбоотой мэдээ