Жүдо бөхийн өсвөрийн шигшээ багийг байгуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-02 11:10:37

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар үндэсний шигшээ багийн дэргэд өсвөр үеийн шигшээ багийг байгуулжээ.


Тус багийн ахлах дасгалжуулагчаар “Magic team” клубийн үүсгэн байгуулагч Ц.Тэнгис, дасгалжуулагчаар “Winner” клубийн үүсгэн байгуулагч Казахстаны гавьяат тамирчин, олимп, ДАШТ-ий хүрэл медальт Г.Отгонцэцэг, “Хүлэг” клубийн үүсгэн байгуулагч, Азийн наадмын аварга, гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг нарыг томилсон байна.


Энэхүү шигшээг байгуулснаар өсвөрийн тамирчдыг анхан шатнаас нь зөв техник, мэх, мэдрэмжтэй болгохоор зорихын сацуу насанд хүрэгчдийн багийн адил өсвөрийнхөндөө үе, шат дараалалтай ажиллахаар төлөвлөжээ. Түүнчлэн Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн залгамж халааг бэлтгэх зорилготой аж.


Ташрамд дурдахад, 2025 оны өсвөр үеийн ДАШТ-ийг Болгарын Софи хотод наймдугаар сард зохион байгуулах аж.





Холбоотой мэдээ