Хэнийг ч орхигдуулахгүй эрүүл мэндийн тусламж үзүүлэхийг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-11-04 16:25:41

ДЭМБ, ЭМЯ хамтран өнөөдөр “Хэнийг ч орхигдуулахгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Сургалтыг нээж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хэлэхдээ, “ЭМЯ, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд салбарынхаа хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, нийгэм эдийн засаг, жендерийн тэгш байдлыг хангах, иргэн бүрт тэгш хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэхэд  үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Ялангуяа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртэж чаддаггүй эмзэг бүлгийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч үйлчлэх, арга замыг тодорхойлж, энэ чиглэлээр хэрхэн ажиллах зааварчилгааг авч, орон нутагтаа хэрэгжүүлэх шаардлагатай” гэв.

Сургалтын үр дүнд ДЭМБ-ын зөвлөх, сургагч багш нар, сургалтад оролцогч төлөөлөлтэй хамтран ирэх 4 жилийн төлөвлөлтөд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хэнийг ч орхигдуулахгүй тусламж, үйчилгээг хүргэхэд чиглэсэн гарц, зөвлөмж гаргах юм.

Хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа тус сургалтад Нийслэлийн эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Дархан, Орхон, Говьсүмбэр, Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар болон Олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцов.

Ж.Болор

Холбоотой мэдээ