Данийн Хаант Улсын Элчин сайдын Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-02 16:49:47

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Данийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Старбэк Кристэнсэний Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав.


Уулзалтын үеэр Монгол, Данийн харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засаг, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч, боловсрол зэрэг салбарт тэлэх боломжийн талаар санал солилцов.


Мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааны талаар ярилцлаа гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.

 

 

Холбоотой мэдээ