ХОВД: Зэрэг, Мөнххайрхан суманд бэлчээрийн ургамлын ургалт сайн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-06-02 20:35:20

Жаргалант, 2025 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нутгаар бэлчээрийн ургамлын дундаж өндөр 1-6 см байна.


Ховд аймаг 17 сум, 91 багтай. Одоогоор Эрдэнэбүрэн, Мянгад, Дөргөн, Дуут сумын нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал муу байгаа. 


Харин Зэрэг, Мөнххайрхан сумын нутгаар ургамлын ургалт сайн байгаа бол бусад суманд дунд гэсэн үнэлгээтэй байна. 


Мөн уулархаг нутгаар сэрүүн, Дуут суманд агаар хөрсөндөө хасах температуртай хонож байгаагаас ургамлын ургалт удаашралтай байгаа юм.   

Холбоотой мэдээ