БУЛГАН: "Дөл" тэмцээний аваргууд УАШТ-д оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-06-05 12:59:40

Булган, 2025 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Улсын аварга шалгаруулах "Дөл" тэмцээнд аймгаасаа шалгарсан Булган аймгийн Тэшиг сумын ЕБС-ийн баг тамирчид болон Тэшиг сумын ЗДТГ-ын дарга Б.Батсайхан, ЕБС-ийн багш В.Эрдэнэхүү нар оролцож байна.

 

Булган аймгийн ЕБС-дын ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг "Дөл" цэрэг, спортын цогцолбор тэмцээнд 8 багийн 90 гаруй тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж аваргаа тодруулсан байна.


Тэмцээний I байрт М.Адарсүрэн тасгийн захирагчтай Тэшиг сумын баг тамирчид цом, өргөмжлөл, алтан медаль хүртэж Булган аймгаас улсын тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангасан байна.


Булган аймгийн ЗДТГ-ын даргын албыг түр орлон гүйцэтгэгч Д.Наранбаяр баг тамирчдыг хүлээн авч уулзаж тэмцээнд нь амжилт хүслээ.


Дөл тэмцээн нь ахлах ангийн сурагчдад цэрэг, эх оронч зөв хүмүүжил үзэл төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр хатуужил олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх зорилго бүхий энэ уралдаан сүүлийн жилүүдэд хөвгүүдэд цэргийн алба хаах зөв хандлага төлөвшил олгож байгаа юм.


“Дөл” тэмцээнийг Монгол Улсын хэмжээнд хоёр жил тутамд зохион байгуулдаг ажээ.








Холбоотой мэдээ