Орон нутгийн замд болгоомжтой зорчихыг анхааруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-11-05 13:27:06

Өнөөдрийн байдлаар Дархан-Уул, Орхон, Завхан Улиастай, Увс, Хөвсгөл, Булган, Төв аймагт цас орж, замын гадаргууд хальтиргаа гулгаа үүсээд байна.

Улаанбаатар хотоос Сэлэнгэ, Дарханы чиглэлийн замд цас их орсноос гулгаа үүсч замын нөхцөл хүндрэлтэй, хөдөлгөөнд аюултай байдал үүсч байгаа тул тухайн чиглэлд зорчиж байгаа жолооч нар замын нөхцөлд хурдаа тохируулж явахыг Автотээврийн Үндэсний төвөөс анхааруулж байна.

Мөн яг одоо Орхон аймгийн Хөшөөтийн даваа хальтиргаа гулгаа ихтэй үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Иймд орон нутгийг зорих гэж буй жолооч, тээвэрчид тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хамгаалах бүсийг хэрэглэн, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.

Ж.Болор

Холбоотой мэдээ