ХОВД: Элсэлтийн шалгалт өгөхөөр 1100 гаруй сурагч бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-06-17 16:46:25

Жаргалант, 2025 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Ховд аймгаас энэ онд 1100 гаруй сурагч элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. 

 

Үүний 81 нь өмнөх оны төгсөгч бол бусад нь энэ хичээлийн жилд 12 дугаар анги төгсөгчид юм.

 

Элсэлтийн шалгалт маргааш эхэлнэ. Ховд аймгийн боловсролын салбар байгууллагын төлөөллүүд элсэлтийн шалгалт зохион байгуулах бэлтгэл хангаж байна.

 

Шалгалтыг 2025 оны зургаадугаар сарын 18-21-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын Хоёрдугаар сургууль дээр зохион байгуулна. 


Дээрх шалгалтын үйл ажиллагаа нь Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшнийг тогтоох зорилготой юм.  


Холбоотой мэдээ