УВС: Бүх нийтийн их цэвэрлэгээнд 510 төрийн албан хаагч оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-06-24 10:14:32

Улаангом, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Аймгийн түүхт 100 жилийн ой угтсан бүх нийтийн цэвэрлэгээг энэ сарын 21-ний өдөр зохион байгууллаа. 


Энэ үеэр аймгийн төвийн 22 байршилд албан байгууллагуудыг цэвэрлэгээ хийх хуваарь гаргаж, Улаангом сумын ЗДТГ болон Байгаль орчны газар хяналт тавин ажилласан байна.


Тухайлбал, аймгийн Байгаль орчны газраас хяналт тавьж ажилласан 10 байршилд 21 байгууллагын 510 төрийн албан хаагч оролцож, нийт 3338 км.кв талбайд тархсан хог хаягдлыг цэвэрлэжээ. Энэ үеэр тэд 74.5 м.куб хог хаягдлыг цуглуулан төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн байна.

 

Холбоотой мэдээ