Дахин санал хураалтаар сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус дөрөвдүгээр хуралдаан болов. Хуралдаанаар “Дахин сонгуулийн дүнгийн тухай”, “Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай, “Хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” зэрэг асуудлыг хэлэлцэж батлав.
Хуралдаанд “Дархан-Уул аймгийн ИТХ-ын дахин сонгуулийн дүнгийн тухай” аймгийн Сонгуулийн хорооны дарга Ч.Энхбат, “Хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ нар тус тус мэдээлэл хийж хэлэлцүүлсэн юм. “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн холбогдох заалтыг үндэслэж аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдсон Д.Элдэвсайхан, Б.Жавхлан, Т.Тулгаа, Д.Батбаяр, С.Ганзориг, З.Бадрал, Б.Азжаргал, Д.Амарсанаа, С.Насанбат, Ч.Оюунчулуун, А.Бадамнямбуу, Н.Лхагвасүрэн нарын Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрсөн аймгийн ИТХ-ын тогтоолын төслийг баталлаа.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат:-“Аймгийн ИТХ нь 33 мандаттай үүнээс дахин сонгууль явагдаж дууссанаар 31 төлөөлөгчтэй болж хоёр төлөөлөгчийг шүүхийн шийдвэрээр түр түдгэлзүүлсэн. Дахин сонгуулийн үр дүнд өмнө нь байгуулагдсан байнгын хороодод өөрчлөлт орлоо. Ингэснээр манай ИТХ нь бүрэлдэхүүний хувьд шинэчлэгдэж цаашид хэвийн ажиллах нөхцөл бүрдлээ” гэв.
Б.Норовсамбуу