АРХАНГАЙ: Архангай аймаг дахь Политехник коллеж ХААИС-тай хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Архангай аймаг дахь Политехник коллежийн захирал Б.Өсөхбаяр, Хөдөө аж ахуйн их сургуулийн ректор Б.Баасансүх нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг уялдуулан зохицуулах, багш солилцоо, мэргэжлийн үйлчилгээ хамтран үзүүлэх, хамтарсан сургалт, судалгаа хийх, багш нарын мэргэжил дээшлүүлэх захиалгаар боловсон хүчин сургах, доктор профессоруудыг дагалдуулан сургаж, дадлагажуулахад хөнгөлөлт дэмжлэг үзүүлнэ.
Мөн Политехник коллежийг төгссөн шатлан суралцах
хүсэлтэй төгсөгчийн кредит цагийг зохих журмын дагуу дүйцүүлэн ХААИС-ийн салбар
сургуульд 3-р курсэд шатлан элсүүлэн суралцуулах, шатлан суралцаж буй оюутанд ХААИС-ийн бакалаврын
сургалтын журмын дагуу хөнгөлөлтүүдийг эдлэх зэрэг зургаан чиглэлд хамтран ажиллахаар болжээ.