Нигерид зэвсэгт этгээдүүд 36 уурхайчныг хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-11-09 10:19:28

АБУЖА./Anadolu/. Нигерийн зүүн хойд нутагт зэвсэгт этгээдүүд 36 уурхайчныг хөнөөсөн хэрэг гарсан тухай цагдаагийн газар мэдэгдлээ.

Мягмар гарагт тус улсын Замфара муж дахь уурхайчдын хотхон руу зэвсэгт этгээдүүд дайрсан байна.

Мужийн захирагч Абдулазиз Яри Абубакар энэ дайралтыг “террорист халдлага” гэж тодорхойлжээ.

Тус мужийн ширэнгэн ойд орогнодог зэвсэгт бүлэглэлүүдтэй тэмцэхийн тулд Нигери улсын Ерөнхийлөгч Мухаммаду Бухари энэ оны долдугаар сард цэргийн тусгай ангийг илгээж байжээ.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд тус бүс нутгийн тосгодод олон зуун хүн амь үрэгдсэн байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ