Шилдэг тоглогчидтой баг улсын аваргын төлөө өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-11-09 11:31:30

Өсвөр үеийн сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Дундговь аймгийн баг тамирчид амжилттай оролцож байна. Нийт 29 багаас шалгарч хагас шигшээд үлдээд байгаа бөгөөд маргааш Налайх дүүргийн багтай тоглоно гэж багийн дасгалжуулагч О.Буянтогтох мэдээллээ.

Дундговь аймгийн хувьд "United Wold Game" олон улсын хүүхдийн спортын  наадмын хүрэл медальт М.Пүрэвхүү, шилдэг холбон тоглогч Х.Дашравдан нараар ахлуулсан, улсын аварга шалгаруулах тэмцээний 3 алт, 2 мөнгөн медальтай хөвгүүдийн баг, мөн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальтай охидын баг энэ жилийн тэмцээнд өрсөлдөж байна.

Шилдэг тоглогч М.Пүрэвхүү нь өнгөрсөн зун Австри улсад НҮБ-ын ивээл дор зохион байгуулсан "United Wold Game" олон улсын хүүхдийн спортын  наадмын сагсан бөмбөгийн төрөлд Монгол Улсын хөвгүүдийн багийг ахлан оролцсон бөгөөд тэрээр хүрэл медалийн төлөөх Монгол, Унгарын багийн тоглолтын шийдвэрлэх мөчид  хожлын шидэлт хийж, эх орондоо медаль авчирсан тоглогч юм.

Сүүлийн жилүүдэд Дундговийн нэрийг сагсан бөмбөгийн спортын тавцанд дуургасаар  яваа шилдэг тоглогчидтой багаа улсын хоёр удаагийн шилдэг дасгалжуулагч О.Буянтогтох, дасгалжуулагч Г.Анхбаяр нар дасгалжуулан, энэ жилийн улсын аваргын төлөө өрсөлдөж байна.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ