Говь компани Бээжинд бүтээгдэхүүнээ танилцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2015-10-12 12:20:24

Монгол улсын  ноолууран бүтээгдэхүүний  брэнд “Говь” компани энэ сарын 11-ний өдөр Бээжин хотноо БНХАУ-ын Гадаад яамнаас зохион байгуулж буй “Хил хязгааргүй хайр” хүмүүнлэгийн арга хэмжээнд оролцон  өөрийн бүтээгдэхүүнээ танилцуулж байна.

Мөн энэ сарын 10-ны өдөр Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яам санаачлан Говь компанийн нэрийн бүтээгдэхүүнийг  Бээжинд суугаа  гадаад орнуудын элчин сайд, гэргий нарт танилцуулах арга хэмжээг өөрийн байранд  зохион байгууллаа.

“Хил хязгааргүй хайр” хүмүүнлэгийн  арга  хэмжээг БНХАУ-ын Гадаад яам Бээжин дэх гадаад орнуудын элчин сайдын яамд, олон улсын байгууллагын хүрээнд 6 дахь жилдээ зохион байгуулж байгаа аж. Энэ  жил  БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Ийгийн гэргий хатагтай Чянь Вэй зохион байгуулж байгаа ба Юн Наны тосгоны багш  сурган хүмүүжүүлэгч нарт дэмжлэг үзүүлэхэд чиглэжээ.

Бээжин. Д.Энхчимэг

Холбоотой мэдээ