Баян-Өлгийн нэгдсэн эмнэлэг тусгай зориулалтын ортой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-11-09 14:38:15

Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн байгууллагууд өчигдөр Тайваниас илгээсэн 45 орыг хүлээн авлаа.

Эдгээр орыг зөвхөн Улаанбаатараас ирүүлсэн тээврийн зардлыг аймгийн төсвөөс гаргасан байна. Энэхүү шинэчлэл нь шинэ удирдлагын бүтээлч ажил үйлсийн эхний алхам болохыг аймгийн Засаг дарга онцлон тэмдэглэв.

Тус аймгийн эмнэлгүүд өвчтөнүүдийг хэвтүүлэх, ялангуяа мэс засалд зориулагдсан ороор ихээхэн гачигдаж байсан. Тайваниас хүмүүнлэгийн тусламжаар ирүүлсэн дэргэдээ шүүгээтэй эдгээр орны 35-ыг нь Нэгдсэн эмнэлэгт, үлдсэн хэсгийг мэс засалбар хийдэг Цэнгэл, Ногооннуур, Дэлүүн сумдын эрүүл мэндийн төв тус бүрт хоёр, «Сансар» сувиллын эмнэлэгт дөрөв дөрвөөр хуваарилан олгожээ.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ