Цагдаа нар шинэ сууцандаа оров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-11-09 15:15:22

Баян-Өлгий аймгийн цагдаагийн ажилтнууд өчигдөр шинэ сууцанд орлоо. Тус байгууллагын 20 ажилтны айл өрх ипотекийн зээлээр сууцтай болов.

Уг орон сууцны байгууламжийг дөрөвдүгээр сарын 25-наас эхэлж 45 хоногийн хугацаанд барьж дуусгасныг «Көшелик» компанийн захирал Х.Мүфтий хэлсэн бол уг байгууламжийн нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцож хэлсэн үгэндээ, -Бид ажлаа эхлээд гурван сар болж байна. Эхлээд нийт албан байгууллагын ажилтай танилцаж үнэлэлт дүгнэлт өглөө. Цагдаагийн байгууллага ажил үүргээ хангалттай сайн гүйцэтгэж байна. Өвлийн бэлтгэлээ хангаж засвараа ч чанартай хийсэн байна. Бүх байгууллага  ингэж ажиллавал бид бүхний ажил үйлс урагшлах болно гэв.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ