Үнэт цаасны арилжаагаар 10 388 ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-11-09 17:14:52

Өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар “I” “II” болон “III” ангилалд бүртгэлтэй 18 хувьцаат компанийн нийт 10 388 ширхэг хувьцаа арилжив.

Ингэснээр нийт 7 сая 372 213 төгрөгийн гүйлгээ хийлээ. Мөн өдөр MSE ALL индекс 777.70 нэгж болж 0.19 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 317 тэрбум 892 сая 168 262 төгрөг болсон байна.

 Б.Заяа

Холбоотой мэдээ