ТӨВ: Иргэдтэй уулзах цагаар иргэдийн саналын 74.14 хувийг шийдвэрлээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-07-31 18:05:50

Зуунмод, 2025 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Энэ онд “Иргэдтэй уулзах цаг”-аар нийт 160 орчим иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, 174 санал хүсэлт хүлээн авчээ. Үүний 129 санал хүсэлт буюу 74.14 хувийг шийдвэрлээд байгаа бол 35.65 хувьд нь шуурхай хариу өгчээ. Одоогоор 45 санал хүсэлт шийдвэрлэх шатандаа явж байна.


Иргэд гол төлөв тог цахилгаан, дулаан хангамж, газар, орчны тохижилтын асуудлаар ханддаг гэв.


Энэ долоо хоногийн "Иргэдтэй уулзах цаг"-аар аймгийн Засаг дарга 10 иргэнийг хүлээн авч уулзсан юм. Найман иргэний санал хүсэлтэд хариу өгч, 2 санал хүсэлтийг холбогдох байгууллага, албан тушаалтан судлан шийдвэрлэхээр ажиллаж байна.


Иргэдтэй уулзах цаг нь аймгийн удирдлага хуваарь гарган иргэдийг хүлээн авч уулзаж, санал хүсэлтийг нь сонсдог тогтмол үйл ажиллагаа юм. 


Холбоотой мэдээ