СЭЛЭНГЭ: Ойрын өдрүүдэд усархаг аадар бороо орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн
ихэнх сумдын нутгаар 2, 4-нд дуу цахилгаантай усархаг аадар бороо орох тул
гэнэтийн аянга цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй
байхыг аймгийн УЦУОШТ-өөс онцгойлон анхаарууллаа.
Өнөөдрийн 20.00 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Зарим сумдын
нутгаар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас
секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын
температур шөнөдөө +11+16 градус, өдөртөө +27+32 градус дулаан байна.
Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө +14+16 градус, өдөртөө +29+31 градус дулаан байна.
8 дугаар сарын 2-6-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 2, 4-нд ихэнх сумдын нутгаар, 3-ны шөнө зарим сумдын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи ихэнх хугацаанд баруунаас секунэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө
түр зуур ширүүснэ. Агаарын температур
шөнөдөө +12+17 градус, өдөртөө +26+31 градус дулаан байна.