Сумдын Засаг дарга нарыг батламжлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-11-10 00:49:36

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат Дархан, Хонгор Шарын гол сумын Засаг дарга нарт батламжийг гардууллаа.

Дархан-Уул аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанууд өнгөрсөн хоногуудад болж ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдийг сонгон, сумын Засаг даргын нэрийг аймгийн Засаг даргад уламжилсан юм.

Дархан сумын ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан төлөөлөгчдийн 97 хувийн ирцтэйгээр болж Дархан сумын ИТХ-ын даргад Ж.Балжинням, сумын Засаг даргад Б.Азжаргалыг, Шарын гол сумын ИТХ-ын даргад Б.Лхамаа, Засаг даргад Д.Амарсанааг, Хонгор сумын ИТХ-ын даргад Н.Ганбаатарыг, Засаг даргад Ж.Атархишигийг дэмжсэн байна. Сумдын ИТХ-ын анхдугаар хуралдаанаас гарсан тогтоолоор аймгийн Засаг даргад уламжилсны дагуу ийнхүү захирамжаа гардаж авлаа. Аймгийн Засаг дарга С.Насанбат уг батламжийг гардуулахдаа хариуцсан сумынхаа үйл ажиллагааг хэвийн явуулж цаг үеийн ажилдаа шуурхай орж ажиллахыг үүрэг болголоо.

 

  Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ