Лондонд болох ширээний теннисний ДАШТ-д 64 баг өрсөлдөнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЛОЗАНН, 2025 оны наймдугаар сарын 6 /Xinhua/. Их Британийн нийслэл Лондон хотноо 2026 онд болох ширээний теннисний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ эрэгтэй, эмэгтэй тус бүр 64 баг оролцоно гэж Олон улсын ширээний теннисний холбооноос /ITTF/ мягмар гарагт мэдэгджээ.
Тэртээ 1926
онд Лондонд ширээний теннисний ДАШТ-ийг
зохион байгуулж байсны 100 жил, мөн тухайн онд ITTF байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан тэмцээний форматыг ийнхүү өргөтгөж
байгаа ажээ. Өмнөх тэмцээнүүдэд 40 баг өрсөлдөж байсан юм.
2026 оны ДАШТ-ий
хуваарийн дагуу “Copper Box Arena”
цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны дөрөвдүгээр сарын 28-аас тавдугаар сарын 1-ний хооронд нээлтийн тоглолтуудыг хийх бөгөөд тавдугаар сарын 2-10-ны хооронд болох дараагийн тоглолтууд “Wembley Arena”-д болно.
Тэмцээнд оролцох 64 баг 16 хэсэгт хуваагдаж, хэсэг бүр тойргоор тоглох бөгөөд нэг
баг гурван тоглолт хийнэ. Улмаар эмэгтэй багийн финалын тоглолт тавдугаар сарын
9-нд, эрэгтэй багийн финалын тоглолтыг тавдугаар сарын 10-нд тус тус явуулахаар товложээ.