Аудитаар 12,3 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 12:42:37

Хөвсгөл аймгийн Аудитын газраас аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн болон сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2014 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн шууд захирагч  нарын 2014 оны санхүүгийн тайлангуудад аудит хийж гүйцэтгэжээ.

Санхүүгийн тайлангийн аудитаар нийт  403 зөрчилтэй холбогдуулан 12,3 тэрбум төгрөгийн алдаа, зөрчлийг илрүүлсэн бөгөөд эдгээрийн 23.1 сая төгрөг нь орлого бүрдүүлэлтэй холбоотой, 112.7 сая төгрөг нь батлагдсан төсөв хэтрүүлсэн, 1331.2 сая төгрөг нь арвилан хэмнэлт, үр ашигтай холбоотой, 1250.6 сая төгрөг нь худалдан авалттай, 5710.4 сая төгрөг нь бүртгэл тайлагналтай, 3904.2 сая төгрөг бусад алдаа зөрчил байсан гэнэ.

Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2014 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар нийт 4209,0 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрсэн ба үүнээс 3412,4 сая төгрөгийн зөрчилд зөвлөмж өгч, 442.3 сая төгрөгийн зөрчлийг арилгах албан шаардлага, 25.5 сая төгрөгийн төлбөрийг барагдуулах акт тогтоосон ажээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ