СЭЛЭНГЭ: Дэлхийд чансаагаараа тэргүүлэгч Чин-Хуа их сургуульд суралцах урилга авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-08-20 11:05:30

Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын сурагчид ази болон дэлхийд чансаагаараа тэргүүлэгч Чин-Хуа их сургуульд суралцах болсон байна.  

 

Мандал сумын ЕБ-ийн 5-р сургуулийн сурагч Д.Номин-Эрдэнэ, М.Хүслэн нар сумандаа үйл ажиллагаа явуулдаг “Хятад хэлний гүүр” сургалтын төвд суралцаж энэхүү амжилтын эзэд болжээ.  

 

Тэд хятад хэлээр тасралтгүй амжилттай суралцан 5-р түвшин болон дунд шатны ярианы шалгалтаа амжилттай өгч тэнцэн, дэлхийд чансаагаараа 12-т, Ази тивд 1-т жагсдаг Чин Хуа их сургуульд суралцах урилгаар шагнуулсан байна.

 

Д.Номин-Эрдэнэ, М.Хүслэн нарыг ийм амжилтад хүрэхэд бэлтгэсэн багш Э.Хулангийн хичээл зүтгэл их юм. М.Хүслэн химийн чиглэлээр, Д.Номин-Эрдэнэ компьютерийн чиглэлээр тус их сургуульд суралцахаар сонголтоо хийжээ.



Холбоотой мэдээ