Баянгол сумын мянгат малчид 350 мянгын төгрөгийн хандив өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 13:08:41

Өвөрхангай аймгийн Баянгол сум мянгат малчдынхаа уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус сумынхан 2014 оны жилийн эцсийн мал тооллогоор 268 мянган мал тоолуулсан бөгөөд 21 мянгат малчин шинээр төрж, нийтдээ 39 мянгат малчинтай болсон байна.

Уулзалт, зөвлөлгөөнд 32 мянгат малчин гэр бүлийн хамт оролцож, сумын мал аж ахуйн бодлого, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн мэдээлэл, сум, аймаг, улсын сайн малчин шалгаруулах журмын танилцуулга, малын индексжүүлсэн даатгалын талаар болон нийгмийн даатгалын мэдээлэл, сум орон нутгийн цаг үеийн мэдээллүүдийг  хүлээн авлаа. Мөн асуулт, хариултын АХА тэмцээн, дэмбээ, хурууны тэмцээн, үдэшлэг цэнгүүнийг зохион байгуулсан юм.

Сумынхан Баянгол хэвшлийн хонин сүргээ "Баянгол омог" болгон баталгаажуулсны баярыг тэмдэглэхээр төлөвлөж байгаа ба мянгат малчид энэ талаар санал бодлоо хуваалцаж, тус бүр 350 мянган төгрөгийн хандив өгөхөөр болжээ.

Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ