Засгийн газрын хуралдаан болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-09-02 08:15:46

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд болж байна.


Хуралдаанаар “Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай”, “Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлах, эрх олгох тухай”, “Төлбөрийн хэмжээ шинэчлэн тогтоох тухай”, “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 2018 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн тогтоол/, Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврын хэрэгжилтийн талаар нээлттэй мэдээллийн ил тод байдлын 2024 оны хэрэгжилтэд хийсэн үнэлгээний тайлан, Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 2 дугаар албан даалгаврын хэрэгжилтийн талаар хэлэлцэх тов гарчээ.

 

Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гарагт хуралддаг товтой ч энэ удаа тодорхой шалтгааны улмаас наашлуулсан гэж Засгийн газрын ХМОНХГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ