Хан-Уул дүүргийн Засаг даргаар Ж.Алдаржавхланг дэмжжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРХан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан энэ сарын 11-нд болж, ИТХ-ын даргаар Б.Цэрэнг сонгож, Засаг даргаар Ж.Алдаржавхланг дэмжжээ.
Тус дүүргийн ИТХ-ийн 35 нэр дэвшигчийн 18 нь МАН, 14 нь АН, хоёр нь бие даагч төлөөлөгч сонгогдсон юм. Үүнээс 34 нь буюу 96 хувийн ирцтэйгээр анхдугаар хуралдаандаа оролцсон байна.
Улмаар дүүргийн ИТХ-ын даргаар Хан-Уул дүүргийн МАН-ын дэд дарга, дүүргийн хурлын төлөөлөгч Б.Цэрэнг, Засаг даргаар НИТХ-ын тэргүүлэгч, дүүргийн МАН-ын дарга Ж.Алдаржавхланг олонхийн саналаар сонгосон байна. Харин дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдээр МАН-аас сонгогдсон төлөөлөгч Б.Цэрэн, Э.Бодьцэцэг, Ч.Базарзаяа, Д.Даваадорж, М.Батсайхан, Т.Рэгзэдмаа нар боон Бие даагч А.Мөнх-Амгалан нар сонгогдсон байна.
Засаг даргаар сонгохоор дэмжигдсэн Ж.Алдаржавхланг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд батламжлах юм.
Н.Туяа