Хадлан бэлтгэл 50 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
montsame_user@montsame.mn
2015-09-04 15:43:52

  Баян-Өлгий аймагт хадлан бэлтгэх ажил эрч далайцтай явж байна.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын хэлтсийн дарга Б.Нургулан энэ талаар мэдээлэхдээ,

   -Тус аймагт уулын хадлан долоодугаар сарын 25-наас, Голын хадлан 8 дугаар сарын 10-наас эхэлсэн. Энэ онд 50350 тонн хадлан бэлтгэх төлөвлөгөөтэйгээс сүүлчийн мэдээгээр 21200 тонн хадлан бэлтгээд байгаа аж. Алтай, Сагсай, Цэнгэл, Улаанхус, Булган, Дэлүүн суманд  хадлангийн ургац сайн боловч их хэмжээний хадлан авдаг Ногооннуур, Бугат сумын хадлан сайн ургаагүй. Үүний хажуугаар сум тус бүрт аюулгүйн нөөц бэлтгэх төлөвлөгөө өгөгдсөн, ажил урагштай явж байна гэв.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд