Японы "Hitachi" линзгүй камер зохион бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-11-15 16:01:37

ТОКИО. /Kyodo/. Линз ашиглахгүйгээр зураг авч, дүрс бичлэг хийх боломжтой камерын технологийг Японы электрон бараа үйлдвэрлэгч “Hitachi” компани бий болгожээ.

Тус компани мягмар гарагт мэдэгдэхдээ “линз шаардлагагүй болсноор камер нь илүү хөнгөн бөгөөд нимгэн боллоо” гэв.

Тус компанийн судлаачид хэлэхдээ “линзний оронд бид тусгай хэвлэлийн хальс ашиглах шийдлийг олсон ” гэлээ.

Линзнээс татгалзсанаар камернуудын үнэ буурах болно гэж тэд хэллээ. Тус компани уг шинэ бүтээгдэхүүнээ 2018 оноос худалдаанд гаргах аж.

Г.Доржханд

Холбоотой мэдээ