“Designed by Apple in California” ном худалдаанд гарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
sarnai@montsame.mn
2016-11-16 13:51:08

ВАШИНГТОН. /macrumors.com/. “Apple” компани өөрийн бүтээгдэхүүний дизайны 20 жилийн түүхийг харуулсан фото номыг худалдаанд гаргалаа.

Найман жилийн турш боловсруулсан уг ном нь дотроо 1998 оны “iMac”, 2015 оны “Apple Pencil” зэрэг “Apple”-ын 450 бүтээгдэхүүний зурагтай аж. Зурагчин Эндрю Цукерманы минималист урсгалаар авсан номын зурагт үйлдвэрлэлийн үйл явц болон бэлэн болсон бүтээгдэхүүнүүд дүрслэгдсэн байна.

Уг номыг “Apple” компанийг үндэслэгч Стив Жобсийн дурсгалд зориулжээ.  

"Энэ номд бидний хэрхэн ажилладаг, бидний үнэт зүйлс юу болох мөн бидний ямар зорилготой юуны төлөө зүтгэдгийг харуулсан. Бид үргэлж хийж бүтээсэн зүйлсээ үнэлүүлэхийг зорьдог" хэмээн “Apple” компанийн дизайн хариуцсан захирал Жони Айв номын өмнөх үгэндээ бичсэн байна.

"Designed by Apple in California" ном хоёр хувилбараар өнөөдөр худалдаанд гарч эхэлсэн бөгөөд жижиг хувилбар нь 199 долларын үнэтэй бол том нь 299 доллараар худалдаалагдах ажээ.

Энэхүү номыг АНУ, Их Британи, Франц, Герман, Хонконг, Өмнөд Солонгос, Япон, Тайван зэрэг улсын “Apple” компанийн албан ёсны сайтаас худалдан авч болно. Мөн зарим нэг сонгогдсон “Apple Store” дэлгүүрүүдэд танилцуулагдаж байна.

Х.Сарнай



 

 

Холбоотой мэдээ