“Хар хун” буюу Дональд Трампын тухай номын баяр боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМОрос улсын Олон нийтийн танхимд оросын улс төр судлаач, сэтгүүлч Кирилл Бенедиктовын "Хар хун" номын баяр болов.
Зохиолч Кирилл Бенедиктовын нэг жилийн өмнө хэнд ч танил бус байсан Дональд Трампын тухай сонирхолтой нэгэн номыг уншигч олны хүртээл болгов.
Орос улсын нэртэй улстөр судлаач Дробницкий хэлэхдээ, Өнөөдөр цаг үеэ олсон ийм бүтээл 1000-хан ширхэг хэвлэгдсэнийг ойлгохгүй байна. Энэ ном бол нэг саяар ч хэвлэгдэхэд болох сонирхолтой" хэмээн онцолсон.
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трампыг Оросын сэтгүүлзүй В.В. Жириновскийтэй адилтган үзэх болсон юм.
"Хар хун" номоо зохиолч энэ оны хоёр сараас эхэлж бичжээ. Уг номыг бичихэд Дональд Трампын амьдрал, түүхтэй холбоотой хэдэн арван номыг ашигласан гэж ноён Бенедиктов ярьсан. Тэрээр ном бичиж байхдаа Дональд Трампыг хүнийх нь хувьд их хүндэтгэх болсон тухайгаа ч хэлж байв. Трампад хүний амьдралд тохиолдож болох жаргал, зовлон, тэмцэл, хардлага сэрдлэгэ, дампуурал бүгд байсан. Тэр амьдралдаа хоёр удаа том дампуурч байсан ч дахин сэргэж хөл дээрээ бат зогсч өдий зэрэгт хүрчээ. "Яагаад хар хун" гэж нэр өгсөн тухай зохиолчоос асуухад, энэ номонд “Хар хун” өндөрт дүүлэн нисч Цагаан Ордны тэргүүн болсон тухай гардаг гэж тэр хэлсэн юм .
Кирилл Бенедиктовын “Хар хун ” ном оросын улс төрийн сэтгүүлзүйд цоо шинэ үзэгдэл болсон тухай номын баярт ирсэн судлаачид ярьж байв. Ирэх 12-р сард “Хар хун” хоёр дахь удаагаа хэвлэгдэн гарна.
Москва хот. А.Огторгуймаа