Үнэт цаасны арилжаагаар 6 сая 134 862 төгрөгийн гүйлгээ хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-11-16 17:56:41

Өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар “I” “II” болон “III” ангилалд бүртгэлтэй 11 хувьцаат компанийн нийт 5,751 ширхэг хувьцаа арилжив.

Ингэснээр нийт 6 сая 134 862 төгрөгийн гүйлгээ хийжээ. Мөн өдөр MSE ALL индекс 781.06 нэгж болж 0.82 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 348 тэрбум 821 сая 216 284 төгрөг боллоо.

 Б.Заяа

Холбоотой мэдээ