“Эрүүл орчин-Эрүүл ирээдүй” сэдэвт 14 хоногийн аян зарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-11-18 00:17:38

Дархан-Уул аймгийн Эрүүл Мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвөөс эрхлэн зохион байгуулж байгаа “Эрүүл орчин-Эрүүл ирээдүй” сэдэвт 14 хоногийн аян эхлэв.

Уг аян 11 дүгээр сарын 30-ны хүртэл үргэлжилж энэ хугацаанд Дархан хотын орчны эрүүл мэндийг дэмжиж оршин суугчдыг хог хаягдлаа ангилан ялгаж дахин боловрсуулах арга ухаанд бие биенээсээ суралцах аж. Мөн байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй, орчны эрүүл мэндийг дэмжиж эдийн засгийн хувьд үр өгөөжтэй гарцыг хамтдаа олж орчны эрүүл мэндийн боловсролыг түгээх зорилгоор зохион байгуулж байна гэж аймгийн ЭМГ-ын Нийгмийн Эрүүл мэндийн төвийн дарга Д.Энхжаргал ярилаа.

Аяны хугацаанд хотын бүх аж ахуйн нэгж, үйлдвэр байгууллага, Сууц өмчлөгчдийн холбоод, оршин суугчдийн оролцоонд түшиглэж явуулснаар аяны зорилго биелж амжилттай хэрэгжих юм байна.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ