Сүхбаатар аймгийн зарим сумдаар цасан шуургатай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймагт 2016 оны 11 дүгээр сарын 18-ны 14 цагийн байдлаар цаг агаарын нөхцөл байдал хэвийн байна.
Нийт нутгаар 11-14 градусын хүйтэн, Баруун-Урт, Уулбаян, Халзан, Баяндэлгэр, Түвшинширээ зэрэг баруун болон баруун урд талын сумдаар бага зэргийн цасан шуургатай, цасны хурд нь 4-12 м/с байгаа бол Эрдэнэцагаан, Онгон, Наран, Дарьганга сумдад одоогоор цас ороогүй байна хэмээн аймгийн УЦУОША-ны сеноптик инженер М.Оюун-Эрдэнэ мэдээлж байна.
Харин маргааш буюу 11 дүгээр сарын 19-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи ихэнх нутгаар 14-16 м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурч, 11 дүгээр сарын 19-нөөс 22-ныг хүртэл тал хээрээр явган шуурга шуурч хүйтрэхийг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Одоогоор хөдөө орон нутаг болоод холын замыг хаасан зүйл байхгүй байна.
Т. Одончимэг