Хүүхдэд ээлтэй стандартын ариун цэврийн өрөөтэй болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ“Монголын багш Эцэг эхийн холбоо” ТББ байгууллага нь Люксенбург улсын Падем байгууллагатай хамтран “Хөдөө орон нутгийн цэцэрлэгт хүүхдэд ээлтэй ариун цэврийн өрөөг байгуулах, орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна.
Төслөөр Төв аймгийн “Ирээдүй цогцолбор”-ын сургуулийн болон “Оюуны Ундраа” цэцэрлэгийн ариун цэврийн өрөөг дээрх төслийн хүрээнд шинэчлэн тохижуулж орчин үеийн стандартад нийцүүлэн засжээ. Нийт 5 бүлгийн багш ажилчдын ариун цэврийн өрөөг 64 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сайжруулан, тохижуулснаар хүүхдэд ээлтэй стандартын ариун цэврийн өрөөтэй болгож чадсан гэдгийг “Оюуны Ундраа” цэцэрлэгийн арга зүйч багш Г.Мөнхтуяа онцолж байлаа.
Шинэ ариун цэврийн өрөөтэй болсноор хүүхэд өөрөө бие засаж сурах, гар нүүрээ угааж хэвшихэд хялбар болсон бөгөөд багш нар нь дуу хүртэл зохион хүүхдүүдээрээ гар нүүрийг нь сонирхолтой байдлаар угаалгадаг тухайгаа “Оюуны Ундраа” цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багш Ш.Чимэгсайхан тайлбарлалаа.
Дашрамд дурдахад маргааш буюу 2016 оны 11 сарын 19 өдөр дэлхийн ариун цэврийн өрөөний өдөр юм байна. Өндөр хөгжилтэй орнуудын ямар ч албан байгууллагын ариун цэврийн өрөө стандартад нийцсэн байгаад зогсохгүй иргэдийг нээлттэй оруулдаг нь тэднийг эрүүл байлгах чухал алхам болдгийг “Оюуны Ундраа” цэцэрлэгийн арга зүйч Г.Мөнхтуяа байсан юм.
Т.Есүхэйтөмөр