“Таны эрүүл мэнд-таны гарт” сэдэвт өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 22:49:05

 “Таны эрүүл мэнд- таны гарт” сэдэвт өдөрлөгийг Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгээс Баганат талбайд зохион явууллаа.

Олон нийтэд хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлан түгээн дэлгэрүүлэх, идэвхтэй хөдөлгөөнийг өдөр тутмын амьдралдаа хийж хэвшүүлэхэд хамт олныг сэдэлжүүлэх, амралт, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор тус өдөрлөгийг зохион явуулснаа албаныхан хэлж байна. Мөн цаашид ч өдөрлөгийг тогтмолжуулж хэвшихийг ч хэлсэн.

Өдөрлөгийн арга хэмжээ бямба гараг бүрийн уламжлалт “Нарны алхалт ”-аар эхэлж, эрүүл мэндийн танин мэдэхүйн асуулт, идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэсэн уралдаан тэмцээнийг тус тус зохион явуулжээ. 

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ