Хятадаас оруулж ирсэн усан үзмэнд нитритийн хэмжээ их байгааг тогтоолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналтын байгууллага Өлгий сумын төвд хүнсний ногоо, жимс, жимсгэнэ худалдаалдаг “Тирлик”,” Ахдам”, “Көк базар” захад болон хүнсний дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй хүнсний ногоо, жимс, жимсгэний нитритийн хэмжээнд шинжилгээ хийлээ.
Шинжилгээний дүнгээр БНХАУ-аас импортоор орж ирж буй хүрэн усан үзэм, ногоон усан үзэмний нитритийн хэмжээ байвал зохих хэмжээнээс 20 хувиар их байгаа нь тогтоогдлоо. Энэ нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, хорт хавдар үүсгэх аюултай тул ард иргэд худалдан авч хүнсэндээ хэрэглэхгүй байхыг анхааруулж, Хятадаас усан үзэм борлуулахыг эрс хориглов.
Ш.Айзаря