Онцгой комиссын шуурхай бүлэг Сүхбаатар аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-11-22 17:02:24

Сүхбаатар аймгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, үнэлгээ хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөр ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаярын ахлуулсан Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг сүхбаатар аймагт ажиллаад буцлаа.

Шуурхай бүлэг  Эрдэнэцагаан,  Баруун-Урт суманд ажиллаж өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан. Үүний дараагаар Аймгийн онцгой комисс хуралдаж салбар бүр өвөлжилтийн бэлтгэл ажлын явцаа ажлын хэсэгт  танилцуулцсан юм. Мөн аймгийн засаг дарга З. Энхтөр сумдын онцгой комиссын хуралдаанаас ирсэн санал хүсэлтүүдийг уламжилж байлаа.

Шуурхай бүлгийн зүгээс Орон нутгийн онцгой комисст зудын гамшгийг даван туулах төлөвлөгөөг боловсруулахдаа эхний ээлжинд эрсдлийн үнэлгээ хийх, удирдах түвшний алан тушаалтнууд хандлагаа өөрчилж хоорондын харилцаа холбоогоо сайжруулах, аймгийн онцгой комиссын хурал тасалсан дарга нарт хариуцлага тооцож хариу мэдэгдэх, шат шатны дарга нар малчидтайгаа амьд харилцаа тогтоох, өвөлжилтийн бэрхшээлийг даван туулахдаа зохион байгуулалтаа сайжруулах зэрэг зохих  заавар зөвлөгөөнүүдийг өгсөн байна.

Аймгийн онцгой комиссын хуралд оролцогчдын 70 гаруй хувь нь хүрэлцэн ирсэн бөгөөд аймгийн Төрийн сан, Хөгжлийн бодлогын хэлтэс, Төрийн захиргаа удирдлагын хэлтэс, Хуульзүйн хэлтэс, Тагнуулын газар, Баруун-Урт сумын засаг дарга болоод бүх багийн дарга нар зэрэг хэд хэдэн хүмүүс тодорхойгүй шалтгаанаар ирж оролцоогүй юм.

Т. Одончимэг

 

 

Холбоотой мэдээ