Нутгийн удирдлагын ордонгүй цөөхөн аймгийн нэг нь Дорнод

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2016-11-23 13:44:53

Нутгийн удирдлагын ордонгүй, өөрийн гэсэн байр савгүй цөөхөн аймгийн нэг нь Дорнод. 2003 онд хуучнаар Зөвлөлтийн консулын байранд нүүж орсноосоо хойш ОХУ-д жилд 3000 ам.доллар төлж байсан ч сүүлийн жилүүдэд 20 сая төгрөг болж өсчээ.

Өөрийн байртай болох асуудал олон жилийн турш “дуншсаар” хоёр жилийн өмнөөс барилгын ажил эхэлсэн ч хөрөнгө мөнгөгүйгээс хэсэг зогссон. Улсын төсвөөс 1,5 тэрбум төгрөг тусгаснаар өнгөрсөн зун БНСУ-аас ажилчид орж ирж ажиллаж одоо л нэг барилгын төрх янзаа олоод байна.

Ирэх онд дээрх барилгын ажилд 800 гаруй сая төгрөг тусгагдсан тухай албаны хүн ярьж байсан ч барилгын ажлын үлдэгдэл санхүүжилт нь 2,1 тэрбум төгрөг гэнэ.

Нутгийн удирдлагын ордны барилгын ажлыг М.Даваасүрэн захиралтай “Ган хийц” ХХК гүйцэтгэж байгаа юм. Одоогоор 900 сая төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээд байна. Хөрөнгө санхүүгийн гачаалд орохгүй бол 2018 оны намар барилгыг ашиглалтад оруулна гэж компанийн удирдлага ярьж байна.

                                                                                                                                    Б.Туяа

Холбоотой мэдээ